АЛБАНЫ ЗОРИЛГО
Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг үнэлэн, сайжруулахад оршино.
АЛБАНЫ ЗОРИЛТУУД
- Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга хэлбэрийг нэвтрүүлэхэд дотоод аудитын үйл ажиллагааг чиглүүлэх
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх
- Олон нийтийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах
- Дотоод аудитруудад тавигдах шалгуур шалгуур шаардлагыг тодорхой болгож, тэдгээрийг сургаж мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх