Даргын мэндчилгээ

Манай албаны цахим хуудсыг сонгон үйлчлүүлж байгаа танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Тус алба  нь Дүүргийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад стандартад нийцсэн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг  хэрэгжүүлэн ажилладаг.

Өнөө цагийн хяналт шалгалтын шинэчлэл нь ил тод, хараат бус, хариуцлагатай, үр дүнтэй хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ зорилгын хүрээнд бид зөвхөн зөрчил илрүүлдэг бус, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, бодит мэдээлэл, эрсдэлийн үнэлгээгээр дэмжлэг үзүүлдэг, мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгдөг үнэ цэнэтэй хамтрагч байхын төлөө зорин ажиллаж байна.

Хүний эрх, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хууль ёсны хүрээнд хяналт, үнэлгээ, зөвлөмжийг үр нөлөөтэй хүргэх нь бидний нийтлэг үүрэг. Энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ бид мэргэжлийн ур чадвар, ёс зүй, шинэчлэлд суурилсан хандлагыг баримтлан, хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгон ажиллах болно.

Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны дарга Ц. Сайнбуян